x

Замын Үүд Эрээний спортын наадам хоёр сар үргэлжилнэ

ӨМӨЗО-ны Эрээн хотын үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн дээлтэй, нас, насны хүмүүс цугласан нь ихэд сонирхолтой. Нум, сумаа агссан халх сурчид угаасаа дээлний өнгө, малгайн хэвээр андашгүй. Тэдэнтэй зэрэгцээд толгойдоо гял цял шигтгээтэй  гоёл агссан бүсгүйчүүд, хажууд нь өнгө ижил дан цамц, сиймгэр өмдтэй бүсгүйчүүд, нүд, шүд нь гялалзах охид, энгийн даруу спорт хувцастай залуус гээп сонирхолтой зураг энд харагдана. Яагаад гэвэл энд найман төрлийн спортын наадам тав дахь жилдээ болж буй. Сагсан бөмбөг, волейбол, сур харваа, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг гэх мэт найман төрлөөр болж буй энэ тэмцээн хаа, хаанаа өгөөжтэй.

Харин энэ удаад өнгө өнгийн сонирхолтой сэтгэгдэл төрсөн тухайгаа энд өгүүлмээр санагдсанаа сийрүүлмүү.

Бид улс хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай ажиллагааны талаар зөндөө л ярьж, бичдэг. Гэтэл яг найрсаг хамтын ажиллагаа хийгээд өрсөлдөөн гэдэг спорт дээр л харагддаг гэнэм. Тэд хоорондоо өрсөлдөж, хүчээ үздэг, одоогийн хэллэгээр бүр эмордог. Гэхдээ тэмцээн дуусаад гар барин салдаг, өөртэйгээ ана мана үзэлцсэн өрсөлдөгчөө хүндлэн, магадгүй яльгүй алдаа гаргасандаа уучлал гуйдаг. Тэр хэрээр ямар ч дипломат харилцаа, санамж бичиггүйгээр бие биеэ илүү сайн ойлголцдог. 

Яг ийм сэтгэгдэл төрүүлсэн тоглолт Монгол Улсын Дорноговь аймгийнхан болон ӨМӨЗО-ны Эрээн хотын Их сургуулийнхны хооронд болсон волейболын тэмцээн байлаа. Манайхан /мэдээж Дорноговийнхон/ хүч илүү. Тэдний хэтэрхий хүчтэй бөмбөгийг тосч авахын оронд бараг зугатсан нь дээр. Эрээний их сургуулийнхан уртай. Бахархмаар нь энэ багийн хамгийн гол тоглогч Ундрах, түүний холбогч хөөрхөн охин Монгол. Бас сонирхолтой нь, энэ багт нь орос охин, өвөрмонгол ,ар халх, хятад хүү охид эн тэнцүү, гар нийлэн тоглож,  Ар Монголоос ирсэн дасгалжуулагч удирдаж байсан нь бахархалтай. Өмнө тоглосон Замын-Үүдийн багийнхан ч гэсэн бас их мундаг амжилттай тоглосон. Эн тэнцүү, эсвэл дутуу  тоглосон тэд хэн хэнийхээ алдаа, оноог мэдэж байгаа, бас дараа яаж тоглохоо мэдэж байгаа. Ер нь бол монголчууд сагс, волейбол гэх мэтэд өмнө нь хувь илүү байсан,  тэр хэрээр ч Эрээний андууд жил ирэх тусам сайжирсаар байгаа, хийн дасгал зэрэгт монголчууд бас тэднээс суралцаад бас л амжилт гаргаж байгаа гэж тэмцээний туршлагатай оролцогчид ярьж байв.

 Аливаа арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар илүү сайжирч бас хөгжиж байдаг. Тэр хэрээр ч энэ тэмцээн улам чамбайран, хоёр талынхнаа спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал, энэ жилээс тэмцээн улам өргөжин Дорноговь аймгаас баг тамирчид оролцож буй. Цаашдаа Дорноговийн бусад сумдаас багуудаа оролцуулах бодолтой байгаа. Мөн зарим тэмцээнийг Замын-Үүдэд зохион байгуулах юм байна. Ийн найман төрлийн тэмцээн наймдугаар сарыг хүртэл үргэлжлэн зохиогдох юм. Тэр хэрээр ч Эрээн, Замын-Үүдийнхэн эрч хүчтэй, ажил ихтэй байх бололтой. Эрээнийхний хувьд энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгөн ажилладаг аж.  Тус хотын Радио, телевизийн сэтгүүлч Б.Заяа энэхүү тэмцээнд маш эртнээс төлөвлөгөө гарган бэлтгэдэг гэж танилцуулж байсан.

Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын Эрээн хот байнгын оршин суугч  60 гаруй мянган хүнтэй. Монгол БНХАУ-ын хилийн боомт хотын хувьд дайран гарах хөдөлгөөн их. Монголчуудын хувьд Эрээн гэдэг хотыг мэдэхгүй хүн бараг үгүй. Хэтрүүлсхийн хэлэхэд ирж үзээгүй хүн ч цөөн. Тэр хэрээрээ бие биеэ сайн мэддэг. Эрчимтэй хөгжиж байгаа Эрээн хотынхноос авах сурах зүйл их. Монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжихэд хамгийн түрүүнд гадаад хилийн харилцах гол суваг болсон. Эндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ голчлон татддаг байсан. Өдгөө ч мөн худалдааны гол суваг хэвээр. Олон жилийн турш харилцаж ирсний хувьд Замын-Үүдийнхэн болон Эрээнийхэн бие биеэ сайн мэднэ. Ёстой жинхэнэ ах дүүгийн харилцаатай. Эрээн хотод манай консул байнга байрлан ажилладаг.

Улаанбаатараас очсон манай сэтгүүлчдийн багийг найрсгаар хүлээн авч, газарчлан тусалсан сэтгүүлч Заяа биднийг хотынхоо радио, телевиз, сонины хороотой танилцуулсан юм. Эднийх Хятадад одоо мөрдөж байгаа сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллаж байгаа. Ерөөсөө сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллах нь илүү үр дүнтэй. Манайд ч гэсэн компаниуд ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа билээ. Эдний телевизийн хувьд бүтэн эфир явуулдаг 40 орчим хүн ажилладаг. Мөн крилл бичгээр “Эрээний мэдээ” сонин эрхлэн гаргадаг. Хэдийгээр сүүлийн үед цахим сайт болон ТВ давамгайлах болсон ч уламжлалт сонин болон радио нөлөөтэй хэвээр. Эднийх цаасан хэвлэл болон радиодоо ач холбогдол өгдөг юм байна. Хөрш Замын-Үүд ч бас ТВ,FM радиотой. Замын-Үүдийн телевизийн сэтгүүлч бүсгүй Ундрам мөн манай багтай хамтран ажилласан юм. Тэрээр таван удаагийн тэмцээнийг бүгдийг сурвалжилсан туршлагатай бүсгүй аж.

Биднийг явсан зориогоо биелүүлэн нийслэл хотын зүг хөлгийн жолоо залахад Эрээн хотод тэмцээн үргэлжилсээр байсан. Тэмцээн ийнхүү хоёр сар үргэлжлэх юм. Тийм болохоор тэмцээнд нь амжилт хүсье, Замын-Үүд болон Эрээн, Дорноговийн тамирчдадаа.

Мөн биднийг найрсаг дотноор хүлээн авч, мэдээлэл дамжуулах боломжоор хангасан та бүхэндээ баярлалаа.  

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top