x

ЦЕГ "Оюутолгой" компани, Мобиком Корпорацитай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд үйлдэгдэж байгаа осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг санаачлан, “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК-тай хамтран аяны хэрэгжилтийг хангаж, санхүүжүүлэх тухай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг  “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК хамтран 280 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд 2019 онд Монгол орон даяар замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах нөлөөллийн аян зохион байгуулах юм.   

“Оюу толгой” компани “Тэг осол зөрчил” уриан доор нэгдэн, аюулгүй ажиллагааг үнэт зүйл, тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уурхайн цогцолбортоо тусгай стандартаар зохицуулж, аюулгүй ажиллагааны жишиг соёлыг хэвшүүлсэн. Энэ соёлоосоо олон нийтэд хуваалцаж Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2018 оноос эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудад олон удаагийн сургалтууд зохион байгуулсан юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийг дэмжсэн тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд цахилгаан шат барьж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг төсөл” хэрэгжүүлсэн, 186-р цэцэрлэгт аутизмтай хүүхдийн анги тохижуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амардаг “Хөдөлмөр” зусланд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авч суурилуулах зэргийг дурдаж болно. Эдгээр төслүүдийн дотроос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөлдөө бид онцгой ач холбогдол өгдөг. Иймд ЦЕГ болон Мобиком Корпорацитай хамтран хэрэгжүүлэх төслөөрөө дамжуулан олон Монгол хүний амийг аврахын төлөө ажиллах болно” хэмээн хэллээ.

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада : Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан яаралтай тусламжийн утас 108, ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж зэрэг олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, цаашлаад авто замын хөдөлгөөнд оролцогч иргэдэд мэдлэг олгох энэхүү аяныг Оюу Толгой компанитай хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна’’ гэж хэллээ.

Гуравхан сая хүн амтай Монгол Улс автомашины ослоор жилд дунджаар 500 хүнээ алддаг бөгөөд үүний 10 орчим хувь нь хүүхдүүд байдаг. Мөн олон мянган хүн автомашины ослоос үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж байна. Ослын дийлэнх нь хувь хүний буруутай үйлдлээс улбаатай тул жолооч бүр хариуцлагаа нэмэгдүүлж эдгээр ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ослоос үүдэх нас баралтын дийлэнх хувь нь хөдөө, орон нутгийн замд харин бэртэл гэмтлийн олонх нь нийслэл хотод тохиолддог.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд явах замд хурд хэмжигч камер суурилуулна. Энэ орчмын замд хүмүүс хурд хэтрүүлэх нь түгээмэл байдаг бөгөөд нас баралтын хувь өндөр байсаар байна. Жишиг байдлаар иж бүрэн камер суурилуулснаар хурд хэтрүүлж, осол аваар гарах тохиолдол буурах юм. Монгол Улс 2020 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй амь нас алдах явдлыг 50% хүртэл бууруулах үүрэг амлалт авсан. Амлалтаа хэрэгжүүлэхэд энэхүү төсөл хувь нэмрээ оруулах юм.

Төр, хувийн хэвшлийн уялдаа сайжирч, хамтран ажилласнаар нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломж байгааг энэхүү хамтарсан төслөөс мөн харах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top