x

Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг Цагдаагийн байгууллага яагаад нууцлав

Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна.

Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцүүлэг зохион байгуулж чадсан. Гэвч энэ хуралд оролцсон цагдаагийн байгууллагын төлөөлөгчид:

Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2018 оны 9 сард Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны 3 сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны хэлтсийн албан хаагчид ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. СЗХ-ноос мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт хүмүүсээс мэдүүлэг аваад, анх хэлсэнээс хойш хэдий хэмжээний мөнгө хадгалуулсан, явц дундаа хичнээн төгрөгийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл хэд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй битгий мэдээлэл өгөөч хэмээн мэдэгдсэн байдаг.

Үүнээс өөр мэдээлэл өгөөгүй Цагдаагийн байгууллага хохирогчдоос мэдүүлэг авч байгаа гэх боловч, хууль сахиулах байгууллагын мөрдөгчид албан ёсны мэдүүлэг авах биш эвлрүүлэн зуучлагч байгууллага, зуучлалын үүрэг гүйцэтгэгч шинжтэй ажиллаж байгаад хохирогчид гайхширч байна.

Арван сая төгрөгөө хадгалуулсан иргэний хадгалж 26 сая төгрөг болж өссөн тоон баримт байвал мөрдөн байцаагчид хохирогчид 26 саяыг биш, анх хадгаламжид оруулсан 10 саяыг гаргуулж өгөөд хохиролгүй гэсэн бичиг үлдээх, ийм гайхалтай санал санаачлагыг “тулган шаардаж” байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хоршооны дампуурал ердөө энэ хавар өндийж байгаа юм биш. 2000 оны дундуур  “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирч байв.

Цагдаагийн байгууллага ийм олон ХЗХ дампуурсан түүхийг шалган, хэргийг шийдэх тал дээр ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ тухайн үед шалгаж байсан ХЗХ-дийн 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй гэсэн маргаан одоо ч тасраагүй байгаа.

Цагдаагийн мөрдөгчид яагаад мөрдөн шалгах ажлаа хийхгүй, зуучлагч болчихов. ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөрдөгчдийнхөө эрхэлж буй зуучлагчийн шинэ үйлчилгээг ингэхэд мэдэж байгаа болов уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 10 цаг 19 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 10 цаг 21 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 10 цаг 21 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 10 цаг 22 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 10 цаг 23 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 10 цаг 23 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 10 цаг 24 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 10 цаг 25 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 10 цаг 26 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 12 цаг 50 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 12 цаг 56 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 13 цаг 7 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 13 цаг 8 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 13 цаг 11 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 14 цаг 47 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 14 цаг 53 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 15 цаг 2 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 15 цаг 3 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 15 цаг 6 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 15 цаг 10 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top