x

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 дэх аймагтаа буюу Өвөрхангайд энэ сарын 15-ны өдөр ажиллалаа. Тэрбээр аймгийн удирдлагууд болон боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтнуудтай уулзалт хийсэн юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд сайдад хандан хэд хэдэн санал тавилаа. Тус салбарт бүтээн байгуулж, ашиглалтад оруулсан зарим томоохон барилгуудын орон тоо, халаалт, бусад зардлууд шийдэгдээгүй байгааг дуулгав.

Мөн Хархорин сумын Спортын ордон буюу Олимпийн бэлтгэлийн бааз, Арвайхээр дахь 928 хүүхдийн сургууль, Уянга суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж буй 100 хүүхдийн цэцэрлэгт анхаарал хандуулахыг сайдаас хүссэн юм.

Чанаргүй их, дээд сургууль ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан болж байгааг дурдаж, манай аймагт жилд 1000 гаруй оюутан төгсөж ирж байгаагаас ихэнх нь нийтийн зам, талбайн цэвэрлэгч, шатахууны түгээгч гэхчлэн хар, бор ажил хийж байгааг хэллээ. Эцэг, эхээсээ хэдэн арван сая төгрөг гаргуулж, боловсрол эзэмшсэн ч үр дүнг нь гаргадаггүй энэ байдал иргэдэд гол тулгамдсан асуудал болж байгааг санууллаа.

Ё.Баатарбилэг сайд салбарын ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ яамнаас авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. БСШУСЯ-наас хууль, эрхзүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалт, ажилтан, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд голлон анхаарч байгаа аж.

Дашрамд дурдахад, Өвөрхангай аймагт 29 ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг, 22 соёл, урлагийн байгууллагад 2734 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хичээлийн жилд СӨББ-д 9756 хүүхэд, ЕБС-д 21508 сурагч суралцсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top