x

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагаанд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалтай хамтран Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр, “Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор ирсэн дайчид аа,

Та бүхний амрыг эрж, Монгол оронд тавтай морилохыг урья.

Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаануудыг явуулахад чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байсаар байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ.

Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм аа. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Уламжлалт цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ингээд 17 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье.

Даян дэлхийд энх тайван бэхжиж, үндэстнүүд амгалан байх болтугай” гэлээ.

17 дахь удаагийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINSDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” (GPOI) хөтөлбөртэй дөрөв дэх удаагаа хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаагаас Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Бүгд Найрамдах Молдова улс, Бүгд Найрамдах Руанда улс, Бүгд Найрамдах Того улс, Йорданы Хашимитын Хаант улс зэрэг долоон орон анх удаагаа оролцож байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top