x

"Амьдрал бэлэглэгч цусны донорууд"-ын өдрөөр 1000 донорын чуулган боллоо

2005 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч “Цусны доноруудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жилийн доноруудын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1000 доноруудын чуулган зохион байгууллаа. 

Цусны доноруудын үндэсний өдрийг нээж МУЕТ-ын газрын дэд дарга Г.Байгалмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж, мэндчилгээ дэвшүүлэв.

Илгээлтэд: 

Цусны донорын Үндэсний чуулганд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа үе үеийн цусны донорууд, цусны албаны эмч, мэргэжилтэн, цусны аюулгүй байдлыг хангахад хамтран ажилладаг байгууллага, хамт олон бүхэнд Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Өнөө жил Цусны донорын Дэлхийн өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, Хаана ч” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдалтын хүрэх түвшнийг тодорхойлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг гишүүн орнууддаа зөвлөсөн.

Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх үндсэн хуулиар олгогдсон билээ. Манай улс “Донорын тухай” хуулийг 2000 онд баталж, 2012, 2017 онд эд, эрхтний донорын асуудлыг нэмэн шинэчлэн найруулж, өргөжүүлэн хэрэгжүүлж байгаа нь донорын асуудлыг хуулиар зохицуулсан цөөн улсын тоонд багтдаг юм. Мөн Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг батлан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлж байна.

Монгол орны газар зүй, тусламж, үйлчилгээний онцлогт тохирсон цусны албыг хөгжүүлэн, сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоог бүрдүүлж, техник технологийн шинэчлэлийг үндэсний хэмжээнд хийж, эмнэлгийн лаборатори, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, чанарын менежментийн тогтолцооны  стандартуудыг нэвтрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас цусны аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн актуудыг байнга шинэчлэн боловсронгуй болгож, үйл ажиллагаанд шаардлагатай бүх нөөцийг бүрдүүлэн, энэ амжилтыг тасралтгүй ахиулах, хөгжлийн хурдацтай ямагт хөл нийлүүлэх бодлого баримталж, дэмжин ажиллах хэрэгтэй.

Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Цусаа тогтмол хугацаанд бэлэглэгч байнгын донорын тоо жил бүр нэмэгдэж, ард иргэдийн дунд цусаа бэлэглэх, бусдад амьдрал хайрлах хүсэл сонирхол өсөж байгаа хэдий ч цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өдөр бүр цуглуулснаар хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрддэг ажээ.

Иймд цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг байнга сайжруулан хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нийт ард иргэддээ хандан дараах уриалгыг гаргаж байна.

Таны бэлэглэсэн дусал цус бусдад амьдрал бэлэглэнэ гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр иргэн бүр донорын үйлсэд нэгдэж, сайн дураараа цусаа бэлэглэхийг уриалж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүн, эрүүл иргэн бүр энэ ажлыг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэж, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг хүсье.

Түүнчлэн энэ ажилд тэргүүн эгнээнд хошуучлан оролцож ирсэн манай залуус, залуучуудын байгууллага, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань цаашид ч улам идэвх санаачилга, эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлсийн эзэд Монгол Улсын үе үеийн цусны донорууд Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхийн дашрамд цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд идэвхийлэн оролцохыг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top