x

"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургуулилалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургуулилалт өнөөдөр (2019.06.14) эхэллээ.

Дадлага, сургуулилалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтад оролцогчид дадлага, сургуулилалт хийх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр дадлага, сургуулилалтыг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ. Мөн "Сүүлийн таван жил Шүүхийн ерөнхий зөвлөлд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, өрөөнд нь болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах ажлыг эхэлсэн” гэсэн юм. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, Яллагдагчийг хуяглан хүргэх, Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаагаа оролцогчдод танилцууллаа. Мөн цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээр хангах ажлыг Аймаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Дадлага, сургуулилтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг шүүхийн байгууллагын тогтолцоо, өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүний дараа шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага улсын хэмжээнд ханган ажиллаж байгаа талаар, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, шүүх хуралдааны дэг журам сахиулах болон яллагдагчийг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх чиглэлээр шүүхийн тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар нийслэл дэх шүүхийн тамгын газрын дарга нар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой санал солилцов.

Сургалтад оролцогчид шүүхийн байранд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж ярилцсан юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа алба хаагчид сургалтын үеэр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хэв журам, харуул хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцана.

Харин Бямба гарагт сургалтад оролцогчид Аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилалт хийх юм гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top