x

Хөлдөөсөн шар айргийг устгалд оруулжээ

Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Хяналт шалгалтын явцад Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг, 12960000 төгрөгийн үнэ бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ХАБҮЛЛабораторид шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, агаартан бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан. Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас 39 ширхэг, 1.020.000 төгрөгийн тарилгын уусмал, нүдний линз импортолсон. Иймд дээрх бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хурааж, устгалд оруулж, 50439 ш, 13.980.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн зөвлөл”-д шилжүүллээ.

  • Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса хоёр нэрийн шар айраг стандартыг хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг, 64.697.000 төгрөгийн шар айргийг устгалд орууллаа.

  • Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 140.056.200 төгрөгний үнэ бүхий 10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан. “Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлого болох 360.000 төгрөгийн улсын төсөвт орууллаа.

  • “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Цагдаагийн газарт албан тоот хүргүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top