x

Ерөнхий сайд кино урлагийн салбарынхантай уулзав

Монголын урлаг, соёлыг дэлхийд таниулах, үр хойчдоо өвлөн үлдээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх урлагийг нэгтгэсэн “Кино урлаг”-ийн салбар түүчээлэн ажиллах гол салбар юм.

Монголд кино урлагийн салбар анх шинээр үүсэн бий болж багагүй хугацаанд хөгжингүй тогтолцоог бий болгож чадсан боловч сүүлийн 20 орчим жилд дэлхийн түвшинд ойртуулах хэрэгцээ шаардлага ихээр бий болсон байна. Үүний тулд кино урлагийг бүтээгч, түгээгч, хөрөнгө оруулагч гээд тал бүрээс хамтран ажиллаж байдаг салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн боловсруулалт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилгоор өнөөдрийн уулзалт боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын их хуралд өргөн бариад байна.

Өнөөдрийн уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшний найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцлаа.

Кино бүтээгч уран бүтээлчдийн төлөөллөөс кино салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна инженер, техникийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд суралцуулан бэлтгэх, оюуны өмчид халдсан этгээдэд үзүүлэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин болон салбарын удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгох санал хэлэв.

Кино бүтээгчдийг давтан сургах, тэдгээрийн түүх соёл, зан заншил гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулахад үнэт зүйлээ кодлож, хамтарсан кино хийх дэд бүтцийг бий болгох зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэйг уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгалаа.

Дээрх цогц арга хэмжээг авахын тулд кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдсэн юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top