x

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс шөнөдөө секундэд 3-8 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө   21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
HOTULA аппликейшнээр түлш худалдан авах боломжтой боллоо 1 цаг 3 мин НИТХ-ын дэргэд иргэдэд үйлчлэх номын сан нээлтээ хийлээ 1 цаг 4 мин Улаанбаатар хотод BRT замын бүтээн байгуулалт эхэлнэ 1 цаг 8 мин Д.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх 3 цаг 4 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтийн гүйлт” зохион байгуулагдана 4 цаг 46 мин Тэгш, сондгой зохицуулалт хүчингүй болж, хуучин журамд шилжинэ 4 цаг 47 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээлээ 4 цаг 48 мин Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шат хэрэгжиж эхэллээ 4 цаг 49 мин Алтны үнэ түүхэндээ анх удаа 3700 ам.доллараас давлаа 4 цаг 51 мин Олон улсын судлаачид тарваган тахлын аюулыг хязгаарлах арга хэлэлцэж байна 7 цаг 24 мин Иргэний үнэмлэхээр нийтийн тээврээр зорчих боломжийг нэвтрүүлнэ 7 цаг 25 мин Иргэд ‘102 Police’ аппээр замын зөрчлийг мэдээлж, хяналт тавина 7 цаг 26 мин Америк оросын эрчим хүчний эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахаж чадах уу? 7 цаг 26 мин Мал сүргийг тэмдэглэж, улсын бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна 7 цаг 35 мин Нийтийн тээврийн М:1Б ‘Сүхбаатарын талбай–Ботаник’ чиглэлд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно 7 цаг 40 мин Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 7 цаг 43 мин Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ 8 цаг 47 мин Гадаад зээлд хэт хамааралтай төсөв, ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй 8 цаг 50 мин Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал 8 цаг 56 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Балбын гашуун сургамж Үйлтэй таван толгой Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг т... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв
Top