x

Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар

Эрх чөлөөт, ардчилсан Монгол "агаарын сэгсрэлтийн бүс"-д орж байна! Дарангуйлал айсуй!

Уг нь бидний үеийнхэн дарангуйлал, захиргаадалтын доор амьдрахын гуриаг мэднэ. Гэхдээ зарим хэсэг маань "эрх чөлөөтэй байхаар заагдсан"-даа залхжээ.

Өөрийнхөө хувь заяаг өөрөө хариуцаж, байнга чөлөөт сонголт хийх "ял оноосон" эрх чөлөөтэй явсаар ядарчээ. Төрд, өөрийн амьдрал хувь заяагаа даатгачихдаг төвөггүй байдлаа санажээ. Насан турш шоронгоор явсан хүн шоронгоо санадаг шиг! 

Бас хажуугаар нь дарлуулж, захиргаадуулж байх үедээ битүүхэн аваад зуршчихсан мазохист, садист маягийн таашаалаа санажээ.

Даргадаа зад загнуулж, доодхоо зад загнаж кайф авдаг байсан олон хүн, даргын засаглалыг тогтоож асан захиргаадалтын үеээ дахин хүсэж байна. Тэд, хуулийн засаглал дор эрх чөлөөтэй байх байдлаас сэтгэл ханамж авахгүй байна. Чанга гар, дэг журам гээчийг нэхэхдээ мөнөөх "битүүхэн сэтгэл ханамж" өгдөг даргын засаглал буюу захиргаадалтаа нэхэж буй!

Ийнхүү маний үеийн олон хүн, дарангуйлал эргэн ирж буй сургийг дуулаад баярлацгааж байна!

Бидний үеийнхэн дарангуйлал дор амиа хоохойлоод амьдарч чадна. Яагаад гэвэл тийм нийгэмд төрж өссөн юм болохоор.

Харин, өнөөгийн дөчөөд насныхнаас доош насныхан бол чадахгүй. Тэд эрх чөлөөнд эрхэлж өссөн. Тэд дарангуйлалд хүчиндүүлэхийг биеэр үзээгүй. 

Манай залуус дарангуйлал ямар болохыг төсөөлөх ч үгүй. Магадгүй тэд, бид бас Хойд Солонгос, Венесуэл зэрэг дарангуйллын туйлширсан дэглэмтэй улсын тухай сонсож, харж байгаа гэж мэтгэж мэднэ. Гэхдээ сонсох харах нэг хэрэг, биеэрээ үзэж туулах гэдэг бүр өөр хэрэг юм.

Дарангуйлагч таалалдаа нийцээгүй бүгдийг хүчинддэг. Тийм цаг тохиоход өнөөгийн манай залуус, ганц олдох амьдралынхаа үнэ цэнийг ухаарч, "бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовъё" хэмээх Монголын гайхамшигт "мессеж"-ийн гүн утгыг биеэр мэдрэх болно. Гэхдээ хожимдсон байх болно. Зүгээр л гасалж хэвтэх болно.

Дарангуйллын доор орсон золгүй хүмүүсийн тухай сэтгэлд тултал илэрхийлэхэд ямар ч суу билэгтэй найрагчийн үг дутдаг нь үнэхээр гай шүү! Үг хүрдэгсэн бол "шорон"-гоо нэхэн дурсах маний үеийнхний балагт "үглэл дуулал"-д өлгийдүүлж өсөөд төөрсөн залуу үеэ дарангуйллын аюулаас хамгаалж чадах байлаа. Даанч, үг дутсан газар биеэр үздэг хойно яалтай билээ.

Гэхдээ, "рецетив захиргаадагчид"-д уруу татагдаад дарангуйлал руу тэмүүлэх залуусаа, тэнэглэлээс нь хамгаалж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа, дарангуйллын дэглэмийг биеэр үзэж мэдсэн хүний хувьд би, аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх зааврыг бол өгч чадна аа!

Нэгдүгээр заавар: "Ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг 
хэрхэн сэмхэн бүртгэх тухай

Энэ заавар нилээд хойгуур бичигдэх ёстой юм. Яагаад гэвэл Монголд тогтох дарангуйлал юу юугүй шууд терророор эхэлж чадахгүй байх. Баабарын хэлдэгчлэн "тайван шилжилт" болох байх.

Гэхдээ, манай интернэт орон зайг харах юм бол хүчирхийлэлд адган тэмүүлж байгаа этгээдүүдийн тоо хэвийн нийгэмд байдаг 3 хувийн хэмжээнээс маш хол давсан байна. Тийм учраас хүчирхийллийг гардан хийх хүмүүс буюу "ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг сэмхэн бүртгэх зааврыг хамгийн эхэнд орууллаа. 

Хүчирхийлэлд донтох хүмүүс дотроо төрмөл ба олдмол гэж хоёр янз байдаг. Төрмөл нь бас дотроо хоёр янз. Шалтгаангүйгээр шууд өдөөгддөг болон нөхцөлтэй өдөөгддөг гэсэн хоёр янз.

(үргэлжлэл бий)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 33 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 8 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 47 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 57 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 4 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 5 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 8 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 12 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 16 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 21 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 24 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 50 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 56 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 4 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 8 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 16 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 19 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 24 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top