x

Өндөр технологийн үүр Цахиурын хөндий

АНУ-ын Калифорни мужид байдаг Цахиурын хөндийг дэлхийд хамгийн хурдан хөгжиж байгаа “Тусгаар улс” ч гэж бас болно. Энэ бол уг нь Санта-Кларын хөндийд боссон нэг хот. Энэ “улс”-ыг компьютерийн хувьсгал, АНУ-ын шинжлэх ухаан дэвшлийн бэлгэ тэмдэг гэж болно. Сүүлийн 10 жилд Цахиурын хөндий технологи боловсруулалтаараа дэлхийд хэдэнтээ тэргүүлээд чухам үүгээрээ дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болж байгаа юм. Энэ нь яг энд манай гаргийн өндөр технологийн компани, корпорацууд төвлөрсөнтэй холбоотой. Цахиурын хөндий гэдэг нэрийг анх Калифорнийн бизнесмэн Ральф Верст, түүний найз Дон Хофлер нар 1971 онд “Silicon Valley USA” нэртэй цуврал өгүүлэл нийтлүүлснээр өгсөн гэдэг.

1950-иад онд физикч Уильям Шокли Калифорнид ирж хагас дамжуулагч бүтээсэн гэдэг. 50-иад оны сүүлчээр тэр анхны микропроцессорын Fairchild Semiconductor компани байгуулж үйлдвэрлэлдээ цахиур ашигласныг эндхийн нэртэй бас холбодог.

"Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ"

Шинэ технологийн бүс байгуулах санааг анх Стэнфордын их сургууль гаргасан байна. Дайны дараах жилүүдэд тус сургуульд өөрийгөө хөгжүүлэх хөрөнгө нэг их байсангүй. Газар нь байгаад байсан атлаа хөрөнгө байдаггүй. Сургуулийн удирдлага энэ газраа технологийн салбарт инновац боловсруулдаг компанид удаан хугацаагаар түрээслүүлэхээр шийдээд өөрөө судалгааны төв нээжээ. Ингэснээр тус сургуулийн авьяаслаг төгсөгчид нь Калифорни руу ажил хайж явахын оронд ийшээ очиж ажилд орцгоодог болж. Чухам Стэнфордыг төгсөгч Уильям Хьюлетт, Дэвид Паккард нар Цахиурын хөндийн анхдагч болж үлдсэнээр өнөөдөр IT салбарын мундагчуул болоод байгаа нь тэр.

"Өнөөдрийн Цахиурын хөндий"

Өнөөдрийн Цахиурын хөндий бол өндөр технологийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн талбар болоод байна. Энд өнөөдөр инновац, компьютер, программ хангамж, биотехнологи, үүрэн телефоны холбооны хамгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь Цахиурын хөндий өөрөө Америкийн томоохон хотууд, нэр хүндтэй их сургуулиудтай ойр байгаатай нь бас холбоотой.

Дэлхийн нэртэй тэргүүлэх том Apple, Google, Facebook, Intel, AMD, Electronic Arts компаниудын төв байрууд ч энд байрладаг. Сүүлийн үед электрон хэрэгсэлтэй холбоотой томоохон төсөл, шинэ дэвшил чухам Цахиурын хөндийгөөс л гараагаа эхэлж байгаа гэж болно.

Цахиурын хөндийд тэр орчмын таван их сургууль харьяалагддаг бол өмнө дурдсанчлан дэлхийд шилдэгт орох 7000 мянга орчим компани аж ахуйн нэгж байна. Microsoft, PayPal, Netscape зэрэг IT компаниуд эндэхтэй нэг их холбоотой биш боловч төлөөлөгчийн газруудаа тэнд байлгадаг.

"Өндөр цалин, өрсөлдөөн"

Цахиурын хөндийд цалин хөлс өндөр ч тэр хэрээрээ амьжиргааны түвшин бас өндөр асар их зарлага хэрэгтэй гэдэг ч бусад том IT хотуудыг бас арай гүйцэхгүй. АНУ-д өнөөдөр 120 мянган доллар бол сайн цалин гэдэг ч Сан-Франциско хотод ганц бие хүний амьдралд арай чүү хүрнэ. Гэтэл Цахиурын хөндийд ийм цалингаар амь зуугаад байж болох ч байр худалдаад авч хараахан чадахгүй. Бас аялал зугаалга зэргээс татгалзах л хэрэгтэй болно. Амьжиргааны өртөг өндөр, цалин хөлс муугүй ч Цахиурын хөндий яахын аргагүй үнэтэй чадварлаг боловсон хүчний уурхай. Ийм болохоор нэр хүнд бүхий компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн дунд ширүүн өрсөлдөөн байдаг.

"Саятнуудын хөндий"

Энэ хөндий, түүний бүсэд АНУ-ын саятнуудын дийлэнх нь амьдардаг гэвэл та итгэх үү. Ийм ч болохоор Цахиурын хөндийг бас Саятнуудын хөндий гэж нэрлэх нь бий. Компьютерийн хөгжил дэвшлийн энэ уурхайд өмнө дурдсанчлан компаниуд, чадварлаг мэргэжилтнүүдийн өрсөлдөөний хэрээр цалин өндөр. Жирийн программч л гэхэд 108 мянган долларын цалин авна. Эзэмшсэн мэргэжилдээ чадамгай сайн мэргэжилтнүүд Цахиурын хөндийд ажилд орохсон гэж мөрөөдөж тэмүүлдэг байна.

"Амжилтын нууц нь юу вэ"

Ийм их нэр хүнд, амжилтын нууц нь юу вэ? Яагаад ингэж алдаршив? Тархи, оюун ухаан уу, мөнгө үү. Огт өөр зүйл. Энд шинэ зүйлд хөрөнгө оруулах, эрсдэлээс эмээдэггүй. Ямар нэгэн санаа, солиотой ч гэмээр зүйл сэдэж, түүнийг бодит зүйл болгохоос хэн ч айдаггүй. Энд мэргэжил нэгтнүүд бие биедээ итгэж, бүгд санаа нэгдэн хамтран ажилладаг. Энэ таны арьсны өнгө ямар байна, гарал үүсэл, хаанахын хэн бэ гэдэгт хэн ч анхаарахгүй зөвхөн таны мэргэжил мэдлэгийг л анхаарна. Энд зөвхөн оюун ухааны тэмцэл, өрсөлдөөн л үргэлжилнэ. Энд хэн ч шинэ санаа гаргаж, алдаж болно, гэхдээ үүнээсээ айх хэрэггүй. Ер нь л шинийг сэдэж, сэтгэж уйгагүй хөдөлмөрлөхийг шаарддаг. Ингэж байж энэ хөндий тэр чигээрээ өндөр технологи, тоон ирээдүйг ойртуулж, үүндээ ч итгэлтэй байгаа хэрэг.

Энд очсон хэн ч өмнө дурдсан том компаниудын албан байраар үнэ төлбөргүй орж танилцан, гудамжинд энгийн жинс өмссөн Марк Цукербергтэй тааралдаж Стив Жобсын музей үзэж, нэртэй хөрөнгө оруулагчид, бизнесмэний кафед сууж болно. Нэртэй төгсөгчдийнхөө нэрийг ханан дээрээ сийлсэн алдарт Стэнфордын их сургуулийн байраар орж бас болно. Үгүйдээ л дэлхийн нэртэй брэндүүдийн албан байрны өмнө зургаа татуулж болно шүү дээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 46 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top