x

Ихэнх нутгаар их хэмжээний бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч өдөртөө 7 хэм дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 17,18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 4 цаг 50 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 5 цаг 11 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 5 цаг 19 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 9 цаг 37 мин Бид бол монголоид хүмүүс 9 цаг 50 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 10 цаг 9 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 10 цаг 30 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 10 цаг 48 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 1 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 11 цаг 18 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 11 цаг 18 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 12 цаг 12 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 13 цаг 40 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 14 цаг 36 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top