x

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7,000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал  зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна.

Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан.

Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ.

Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гарсан дээрх саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэж, улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг хэзээнээс буцааж өвлийн хуваарьт шилжүүлэхийг тогтооно.

2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжиж, дугаарын хязгаарлалтын бүсийг тэлээд байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top