x

“Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өчигдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгууллаа.  

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, ноён  Андрей Мюнтан болон албаны бусад хүмүүс оролцжээ. 

Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм,  зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай  болон  шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад  онцгой анхаарал хандуулж, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн.

Манай улс төдийгүй, дэлхий улс орнуудын тулгамдсан асуудлуудын нэг болох “Крипто валют, даркнет, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдвийн дор Монгол улсын цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтан алба хаагчдын дунд зохион байгуулж  байгаагаараа онцлог болж байна.

Энэхүү сургалт нь крипто валют, даркнеттэй холбоотой гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол улсын холбогдох, төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээлийг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох үр дүнтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 41 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 49 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 0 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 10 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 24 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 56 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 6 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top