x

133 дугаар сургуулийн асуудлыг ирэх хичээлийн жил эхлэхэд шийдсэн байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нэгдүгээрт Монгол тэмүүлэл, 133 дугаар дунд сургууль нэг байранд байрлах боломжгүй учраас барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж салгах, хоёрдугаарт 133 дугаар сургуулиас гадна тус хорооны нутаг дэвсгэрт дахин шинэ сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Тэдний тавьсан хүсэлтэд БСШУС-ын сайд хариу тайлбар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Засгийн газрын 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд яамнаас онцгой анхаарч байгаа. 133 дугаар сургууль, Монгол тэмүүлэл сургуулийн хувьд нэг байранд байх нь хүндрэлтэй гэдэгтэй санал нэг байна. Улаанбаатар хотод шинээр сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал маш хүнд байгаа. Тиймээс сайдаар томилогдсон даруйдаа сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой түрээсийн барилга байгууламжийн судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. Ирэх хичээлийн жил эхлэхэд аль нэг сургуулийг түрээсийн байранд түр шилжүүлсэн байхыг зорьж байна.

26 дугаар хороонд хүн амын тоо үзүүлэлтийг харсан ч шинэ сургууль, цэцэрлэг барихаас аргагүй байгаа. Миний бие Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхантай 26 дугаар хороонд газар дээр нь очиж ажилласан. Нийслэлд газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгсөн” гэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 1 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 11 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 57 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 7 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top