x

“Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тоиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байна.

Үзэсгэлэнг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ.

Нийтийн тооллоос өмнөх 25 мянган жилийн тэртээгээс хүмүүс хад, чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн нь урлагийн сонирхолтой баримт төдийгүй бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь Зураг бичиг, Утга бичиг, Авианы бичиг зэрэг түүхэн үе, хэлбэрүүдийг дамжсан байна.

Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог.  Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тооллогын дүн гарсан байна.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шастирын дурсгалуудаар уран бүтээлчид, судлаач эрдэмтэд Чулуун шастир үзэсгэлэн гаргасныг нээхээр Та бид хуран цуглаад байгаа билээ. Үзэсгэлэнд тавигдсан дурсгалуудаас заримыг цохон дурдмаар байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх газраас олдсон хадны зураг дурсгал байна. Аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэн чухал үзмэр. Энэ хадан дээр эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа ан хийж буй анчид. Тэд бүгд монголын уламжлалт юүдэн малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоог хүртэл тасраагүйг илтгэх бололтой. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан, цаашид судалгаа хийх арвин өгөгдөлтэй дурсгал юм.

Энд мөн Аргун хаанаас Францын Гоо Филипп ванд илгээсэн захидал байна. Аргун хаан бол Их Монгол улсын баруун хэсэг Ил хаант улсын дөрөв дэх удирдагч байсан. Ойрх Дорнодод Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах санаагаа илэрхийлж Францын хаанд захидал илгээсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтийг далимдуулаад нэгэн зүйл захихад хүүхэд багачууд гэлтгүй иргэд маань эх түүх, соёлынхоо дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах  хүн байхгүй билээ.

Ингээд “Чулуун шастир” үзэсгэлэнг таалан үзэхийг урьж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top