x

Хүүхэд хохирсон гэмт хэргийн 84 хувийг насанд хүрэгчид үйлджээ

Цагдаагийн ерөнхий газраас санаачлан төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан мэдээлэл хийлээ. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 2,833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Тодруулбал, хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон байна. Мөн 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн бөгөөд эдгээр гэмт хэргийн 84 хувийг насанд хүрэгчид үйлджээ. 

Нийгэмд хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирч байгаа тоо буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэж холбогдох газрууд дүгнэсэн байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалж байгаа юм байна. 

Хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдүүдийн насны онцлогт тохируулан хэрхэн харилцах, хүүхэд хүмүүжүүлэх оновчтой арга барил гэх зэргээр эцэг ,эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдийн чуулганыг зохион байгуулахаар болсон байна.

Мөн ЦЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХНХЯ, ХЗЯ-тай хамтран Хүүхэд хамгаалагч төслийг өнгөрсөн жил эхлүүлж, туршилтаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн бол энэ жил улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 49 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 0 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 10 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 24 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 56 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 6 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top