x

Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх “Хуульчийн про боно өдөр” болно

Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.

09.00 цагт Соёл, урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно. Утас: 99849000

09.00 цагт ХЗҮХ-д "Хөдөлмөр эрхлэлт ба ээлтэй бодлого" хэлэлцүүлэг болно. Утас: 99993083

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд "Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сургалт болно. Утас:99136678

10.00 цагт Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль, тогтоолыг сурталчилах “Хуульчийн про боно өдөр” болно. Утас: 98066116

10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болно.

10.00 цагт НЗДТГ-т 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. Утас: 11325044

10.00 цагт МҮЭСТО-нд үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөг болно. Утас: 99027019

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд АМГТГ-аас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99160069

10.30 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцана.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны гадна талбайд “МОНКОРД” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим”-д бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрдмийн баяр" аяны талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.

11.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд "Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт" сарын аяны нээлт болно.

11.40 цагт Монголын Үндэсний музейд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт Монголын театрын музейд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Түүхэнд мөнхөрсөн дүрс” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг цуцлах заалтын хэрэгжилт” хэлэлцүүлэг болно. Утас: 99000579, 99284057

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт Иргэний танхимд “Капитал банкны дампууралд хэн буруутай вэ, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт “ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанаас татгалзах талаар мэдээлнэ.

11.00 цагт Байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Өвөгдийн өв ТББ-ийн тэргүүн, даяанч лам Цолмонгэрэл “Буу барьсан цагдаагаар хамгаалуулсан бурхан гэж байх уу? Монгол дахь Буддизмыг цэвэрлэх, цэгцлэх цаг нь болжээ” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Иргэн н.Өгөөдэй “Бусдын зовлонгоор түрий барьж ашиг олох гэж яваа хүмүүс” сэдвээр мэдээлнэ.

13.00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос УУХҮ-ийн сайдыг огцрохыг шаардалагаа танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Оном” сангаас “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдэвт аяны талаар мэдээлнэ.

12.00 цагт “Өнөөдөр” сонины ”Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 41 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 49 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 0 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 10 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 24 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 56 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 6 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top