x

Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгажээ

Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан билээ.

Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул өчигдөр албаныхан тус компанийханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа албан ёсоор мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр төв талбайн урд талын авто зогсоолын харуулын постыг буулгасан байна. Ингэснээр Сүхбаатарын талбайн урд хэсэг хууль дүрмийн дагуу иргэдийн, нийслэлийн өмчид шилжин ирж байгаа юм.

Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “UB constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн “UB constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зундарь: Амин насны урсгал 1 цаг 54 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 2 цаг 16 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 2 цаг 17 мин Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ 2 цаг 19 мин Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо 2 цаг 19 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ 2 цаг 21 мин Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна 2 цаг 23 мин О.Цогтгэрэл: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул 2 цаг 47 мин "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026" эхэллээ 4 цаг 1 мин Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо 4 цаг 5 мин Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ 4 цаг 6 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко БНАСАУ-д айлчилж байна 4 цаг 13 мин Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг "Ягаан өдөр"-ийн тухай 4 цаг 14 мин Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, дадлага сургуулилалт хийнэ 4 цаг 15 мин Шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байна 4 цаг 16 мин Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 5 цаг 9 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 6 цаг 50 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 6 цаг 50 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 6 цаг 54 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 58 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Зундарь: Амин насны урсгал Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top