x

Монгол улсад НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ажиллана

Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст өнөөдрөөс тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл Монгол Улсад ажиллахаар болжээ.

Тусгай Илтгэгч Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж зөвлөмж гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, УЕПГ, Нийслэлийн Засаг Дарга, Үндэсний Дата Төв, УБЕГ-ын удирдлагатай уулзаж, 5 дугаар сарын 6, 7-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг суманд ажиллана.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй Тусгай илтгэгч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Тусгай илтгэгч нартай бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.

Тусгай илтгэгч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.

М.Фрост НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь Гаити Улсын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Tусгай илтгэгч, 1998 онд болсон Дэлхийн Хүний эрхийг хамгаалагчдын анхдугаар чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Хүний эрхийн үндэсний байгууллага, мөн Францын Эмнести Интернэшнл Байгууллагын Ерөнхий захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 10 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 19 цаг 14 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 19 цаг 19 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 19 цаг 25 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 19 цаг 43 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 19 цаг 52 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 20 цаг 5 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 20 цаг 12 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 21 цаг 9 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 21 цаг 19 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 21 цаг 31 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 21 цаг 42 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 22 цаг 35 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top