x

Урьдчилсан байдлаар хохирогч 61 настай Сүхбаатар дүүргийн иргэн болохыг тогтоожээ

Өчигдөр өглөө үүрээр 100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн толгой тус газраа буудуулж амиа алдсан хэрэг гарсан.

Урьдчилсан байдлаар хохирогчийг 1958 онд төрсөн /61 настай/, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг тогтоожээ. Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдох юм байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах юм.

Мөн талийгаач калибр буу эзэмшдэг байжээ. Цагдаагийн байгууллагаас уг бууг нь хэрэг гарснаас хойш хадгалагдаж байснаас нь өөр газраас олсон талаар мэдээллээ. Тодруулбал, тус бууг дэлгүүрт архины барьцаанд үлдээсэн байжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 26-ны өглөө СБД 11-р хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага 06:15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид хэргийн газар дээр ажиллаж байна. 

Хэрэг гарах үед тухайн орчмоор явж таарсан иргэд сэжигтэй этгээд харсан болон тухайн орчим машинд суусан байж болзошгүй сэжигтэй этгээд харсан болон мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 40 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 48 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 59 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 9 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 23 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 55 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 5 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top