x

“Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Өнөөдөр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ”-ийг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тодотгов.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэд ажилладаг 30 шахам төрийн бус байгууллага нэгдэж энэхүү “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг байгуулжээ. Байгуулагдсан даруйдаа Төрийн ордноо анхдугаар хурлаа зохион байгуулж, тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгож томилсон юм. 

Уг байгууллагын эрхэм зорилгыг “Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэхэд оршино” хэмээн тодорхойлж, нийгэм, ирээдүй хойч үедээ чиглэсэн ажил, үйлчилгээгээ ийнхүү эхлүүлээд байгаа юм.

Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох хүндтэй үүргийг ухамсарт амьдралынхаа зорилго болгосон ахмад хилчид, харь оронд дайн самууны хүнд нөхцөлд төр улсынхаа даалгаврын биелүүлэн энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн дайчид, хүн ардынхаа амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан үүргээ үнэнчээр биелүүлсэн онцгой байдал, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын асар их хүчийг ард түмэн болоод ирээдүй хойч, залуу үеийнхэндээ эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхээр “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ажилласаар байна.

“ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ” хэлэлцүүлгийг Удирдлагын академ, ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Шинжлэх ухааны сургууль, Монголын дипломатын Академи зэрэг олон байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 53 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 1 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 12 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 22 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 36 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 8 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 18 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top