x

Бүтээн байгуулалтын тендерийн үйл ажиллагаанд хяналт тавих иргэн, ААН-ийг урьж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг олон нийтэд сурталчлах, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 29-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  

Энэ үеэр “тендерийн нээлт”-ийн үйл ажиллагааг анх удаа иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой зохион байгуулна. Үүгээрээ худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдал, цахим тендер шалгаруулалтын өнөөдрийн түвшинг олон нийтэд бодитоор танилцуулах юм.

Мөн 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр шинэчлэн батлагдсан худалдан авах ажиллагааны хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар болон цахим тендер шалгаруулалтад оролцогчдийн анхаарах асуудал буюу цахим системийн нууцлал аюулгүй байдлын талаар илтгэл тавихаас гадна иргэд хоорондоо бүлэг байгуулан гэрээ хийж, олон нийтийн оролцоотой худалдан авалтад гар бие оролцох боломжийг танилцуулж, мэргэжлийн байгууллагын албан хаагчдаас зөвлөгөө, мэдээлэл өгч, зааварчилгаа, гарын авлага тараах юм.

Иймд нийслэл хотод буюу өөрийн  оршин суугаа дүүрэг, хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын тендерийн сонгон шалгаруулалтад олон нийтийн оролцоог хэрэгжүүлэх, хяналт тавих сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг урьж байна гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.76)
    сансарт баахан зөвшөөрөлгүй барилга нэг дор шавааралдуулаад барьсан. тэгснээ төрд шахсан. өмнө нь ийм юм яагаад байгаагүй юм бээ? Тэр шүдний төвөө хар
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top