x

Хотын дарга Сүхбаатарын талбайд газар эзэмших эрхийг цуцаллаа

Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг өнөөдөр цуцалж байгаагаа хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.

Анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмших зөвшөөрөл авсан гэх ч төсөл сонгон шалгаруулсан материал нь байдаггүй юм байна. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрөхөд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Дараа нь автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ тухай хотын дарга С.Амарсайхан:

-"2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс энэ талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тиймээс бид өнөөдөр энэ газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна. 

Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Сүхбаатарын талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбайтай болгоно. 

Энэ мэт олгосон олон газар Улаанбаатар хотод байгаа. Бид ААН-ийг хохироохгүй байх үүднээс хамтран ажиллах санал тавьсан боловч үл хүндэтгэсэн хандлага гаргаж байна. Тиймээс газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгаж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.89.192)
    Усан оргилуурынхаа оронд өндөр байшин барьчихваа.Үйлдвэрчний төв зөвлөлийн ордных шиг.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    Нэг нь өгч нөгөө нь цуцалж ажил хийсэн болж биелүүлдэг нь МАНгарын л тархины хэмжээ дээ
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.25.17)
    зөв юм хийжээ ийм байвал ард түмэн хүрээлээд авна шүү дээ муусайн хулгайчдыг газрыг улс мэдэлдээ авах ёстой манан их юм бужигнуулсан даа бүгдийг хураа
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
    • Тэртэй тэргүй хууль зөрчсөн юмыг болиулахгүй гээд яадаг юм. Үүрэг нь Одоо Миеэ ахынхаа өгсөн бүх газрыг цуцалж чадах эсэхийг харая
      2019 оны 04 сарын 23
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top