x

Осол гарсан уурхайн эзэд зугтаажээ

Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Бид осол гарсан уурхайд очиж сурвалжилга бэлтгэлээ. Уг нь тухайн  газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон  байна. Гэвч хоёр хоногийн дараа хууль бусаар лацаа аван, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  байдаг.   Ийнхүү 20-ны оройн 20:00 цагт уурхайд нуралт үүсэж, осол гарч аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, гурван иргэнийг аварч чадаагүй байна.  Хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхэдтэй байсангэдгийг хамт ажиллагсад нь ярьж байв.

Түүнчлэн осол гарсан уурхайн гадна хаалга нь МХЕГ гэсэн лацтайгаа байсан юм. Уурхайн манаачийн хэлснээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналт хааж, лацадсан байна. Хоёр хоногийн дараа уурхайн удирдлагууд нь ажилчдаа дуудан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж болно хэмээсэн байна. Тухайн цооногийн  хоёр багана бяцралт өгөн, дахин хүн оруулж болохгүй хэмээн бригад ахалсан дарга нь удаа дараа сануулсаар байхад Хятад эздүүд нь үл тоон албан хүчээр дөрвөн хүнийг оруулсан байна. Улмаар бяцралт өгсөн багана нурж, 377 метрийн гүн нуралт үүсжээ.  Энэ үеэр уурхайн хятад эзэд бүгд зугтаасан боловч, тав нь баригдан, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа юм байна.

“Эрдэнийн хөгжил” компанийн инженер Б.Баяр “Би бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар энэ уурхайд 2019 онд үйл ажиллагаа явуулахыг төлөвлөөгүй байсан.  Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхай юм л даа. МХЕГ хаасан уурхай. Чухам хэн энэ лацыг нь авсныг мэдэхгүй байна” гэлээ.

Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Э.Ууганбаяр  “Би дүүтэйгээ энэ уурхайд ажиллаад 10 гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд хятад эзэд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эзэн байсан. Осол болсны дараагаар тэд зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Хариуцлага үүрэх хүн нь тодорхойгүй байна.  Цагдаагийн хэлтсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ.

Уурхайн ажилчин Л.Оргилбат “Ажилчидтай жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээн дээр ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангана гэсэн  юм байгаагүй. Компанийн эрх ашгийг л хамгаалсан зүйл  байсан. Хятад мэргэжилтэн бидэнд заавар өгч өрөмдүүлдэг. Тухайн өдөр хятад мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллаж байсан” гэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж буй хятад эздээс нь ослын талаар тодруулах гэсэн боловч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэмээн яриа өгөөгүй юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Unshigch (103.229.121.179)
    Davarsan hujaa nar ve? Latsadsan bhad ajilluulaad. Mongoliin huuli hyanaltiig doromjilj baigaa yumnuudad tor tomor nuuree gargah heregtei
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • oyun (202.126.89.65)
    iim muu horongo oruulalt gej yu bsan yum delhiin shildeg tehnolog oruulah heregtei
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 57 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 8 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 18 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 32 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 4 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 14 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top