x

Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурлаа.

УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн болохыг тунхагласан байдаг.  

Түүнчлэн Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газраас баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөр, “Телевиз радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл” хөтөлбөрүүдэд Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах,түгээн дэлгэрүүлэх, Монгол соёлын нөлөөллийг өргөжүүлж давтагдашгүй чанарыг баталгаажуулан хадгалах, өвлүүлэн үлдээх тухай заасан.

Даяаршлын өнөө үед сошиал медиа, телевизийн салбар дах соёлын өрсөлдөөн идэвхжиж, иргэд олон нийт боломжит бүх сувгаар нээлттэй мэдээллийг хүлээн авч байгаа хэдий ч үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдал, уламжлалт ёс заншлыг хадгалсан, монголын түүх, соёлын холбогдолтой бүтээл, бүтээгдэхүүний эзлэх хувь бага байгаа нь нууц биш юм.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар санаачлан МҮОНТВ–тэй хамтран Монгол уран бүтээлчдийнхээ ур ухаанаар бүтсэн хосгүй үнэт бүтээлийг үзэгч түмэндээ хүргэж, үр хойчдоо үнэт өв болгон үлдээх зорилгоор энэхүү гэрээг үзэглэсэн юм. Тун удахгүй таны гэрийн хойморт мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид зочилж үндэсний дуурь, балет, хүүхэлдэйн жүжиг, ардын урлаг, драмын жүжиг, морин хуурын чуулгын тоглолт, симфони найрал хөгжмийг толилуулах болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top