x

Эрүүл мэндийн даатгалаараа фитнесст явах хөг өнгөрөв бололтой

Эрүүл мэндийн даатгалд иргэн бүр жилд 48 мянган төгрөг төлдөг. Гэвч үүнийхээ үр шимийг хүртэж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг хүн тун цөөхөн. Энэ ч утгаараа өнгөрсөн нэгдүгээр сараас иргэд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт үйлчлүү лэх боломжийг холбогдох яам бүрдүүлсэн. Бүрдүүлсэн ч гэж дээ, тийм шийдвэр цаасан дээр гаргасан. Харин хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл бидний гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй байна. Уг нь жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлбэл эрүүл мэнддээ анхаарал хандуулж, идэвхтэй хөдөлгөөнийг чухалчилдаг хөдөлмөрийн насны хүн амд тун өгөөжтэй байж мэдэх шийдвэр юм. Гэвч энэ санаа өнөөдөр "Сандал хийх гээд чүдэнз хийв" гэдгийн үлгэр болж хувирах дээрээ тулжээ.

Дээрх шийдвэрийг эргэн сануулахад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж “Магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэдэг заалт нэмсэн. Энэхүү өөрчлөлт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж байлаа. Өнөөдөр биш ирээдүйд хэрэгжих ажил болохоор тухайн үед үүгээр далимдуулж ажил хийсэн болж харагдахыг хүссэн төрийн байгууллага олон байсан. ЭМЯ, БСШУСЯ, НДЕГ гээд л явж өгнө. НЗДТГ хүртэл, "Нийслэлийн залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжтой боллоо" гээд л сүртэй хэвлэлийн хурал хийж байлаа шүү дээ.

Харин өнөөдөр ажил хэрэг болдог дээр нь яг эсрэгээрээ бүгд л "манайх мэдэхгүй" гэцгээж буй нь харамсалтай. Залуус бид фитнесс клубт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхэд юу саад болоод байна гээд сурвалжилж үзтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага ажлаа хийхгүй байгаа юм байх.

Эрүүл мэндийн даатгалын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Ганхуяг "фитнессээр үйлчлүүлэх юу болж байна вэ" гэхэд БСШУСЯ-аас асуу. Тэднийх "магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудийн жагсаалтыг гаргана. Бидний зүгээс хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэж байна. Ингээд БСШУСЯ-руу утас цохилоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг "2018 онд спорт клубуудийн магадлан итгэмжлэх журам болон магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг Эрүүл Мэндийн яам болон Биеийн тамир спортын газар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газраас нэгдсэн Ажлын хэсэг байгуулаад, журмыг боловсруулж дууссан. Миний хувьд Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тус журмыг БСШУС-ын сайд батлаад Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байгаа. Эрүүл мэндийн сайд баталсны дараа хоёр дахь журмыг энэ оны эхний улиралдаа багтаагаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргана. Уг сонгон шалгаруулалтын журмаар спорт клубуудээ сонгоод, иргэд үйлчлүүлж эхэлнэ" гэж байна.

Ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандлаа. “Хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Тус байгууллага Нийгмийн даатгалын Ерөнхий газрын харьяанд байсан уг байгууллага одоо Эрүүл мэндийн яамны харьяанд очсон" гэдэг мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтан нь өгч байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн мэргэжилтэн н.Нармандах "Одоогоор журмыг батлаагүй байна. Эхний улиралд багтааж гаргахыг зорьж байгаа" гэв.

Албан мэдээллээс харахад, фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубээр үйлчлүүлэх боломжтой гэнэ. Йог, таеквондо, сагс, усанд сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой болох аж. Учир нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч гэсэн эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэх ёстой. Гэтэл сум бүрт фитнесс клуб байхгүй. Харин сум бүрт төрөл бүрийн спорт клубууд байж болно. Олон хүнд хүртээмжтэй байлгах зорилготой юм байна.

Олон хүнд хүртээмжтэй байлгахыг зорьж байгаа нь сайшаалтай ч тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ оны төсөвт ердөө хоёр тэрбум төгрөг тусгажээ. Дээрх мөнгөөр 21 аймаг, есөн дүүрэгт байгаа фитнест хамрагдах хүсэлтэй бүх залууст хүрч ажиллана гэдэг асуудалтай. Магадлан итгэмжлэл авахаар зорьж буй нэгэн фитнесс клубийн эзнээс энэ талаар тодруулахад, “Фитнесс клубууд магадлан итгэмжлэл авахын тулд наад зах нь 15-20 сая төгрөг зарцуулах юм билээ. Тэгэхээр ийм хэмжээний зарлага гаргах байгууллага хэр олон байх бол гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн дүүрэг бүрээс хамгийн эхэлж бүртгүүлсэн 60 хүнийг хамруулна гэж сонссон” гэж байх юм. Өө бурхан минь, ахиад л ипотекийн зээл, хүүхдийн цэцэрлэг шиг ховрын бараа болж хувирах юм биш биз дээ.

Эцэст нь эрх баригчдын мэргэн санааг том зургаар нь харвал, цөөн хэдэн фитнесс клубт, танил талдаа магадлан итгэмжлэл олгоод өнөөх хоёр тэрбумыг хувааж идэх гэж байна уу гэсэн хардлага эргээд төрчихлөө. Ядаж байхад манайхан иймэрхүү зүйлдээ гаргуун улс шүү дээ. Үнэхээр тийм бол энэ мөнгийг фитнесс клубт биш эмийн хөнгөлөлтөд нэмэх нь зүйтэй болов уу гэдэг саналыг хэлмээр байна. Эмийн хөнгөлөлт залууст биш юм аа гэхэд эмийн сангийн гадаа дугаарлаж зогсдог эмгэд, хөгшдөд зайлшгүй хэрэгтэй шүү дээ.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 57 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 20 цаг 1 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 20 цаг 6 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 20 цаг 11 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 20 цаг 29 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 20 цаг 39 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 20 цаг 52 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 20 цаг 59 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 21 цаг 56 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 22 цаг 6 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 22 цаг 18 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 22 цаг 29 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 23 цаг 22 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top