x

"МИАТ" ТӨХК Малайз, АНУ-ын авиа компанитай электрон тийзийн гэрээ байгуулжээ

“МИАТ” ТӨХК нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Малайз улсын ”Malaysian Airlines” авиа компанитай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс АНУ-ын томоохон агаарын тээврийн компани болох “American Airlines” авиа компанитай электрон тийзийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар тус компани БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг 20 улсын 40 гаруй агаарын тээврийн компани болон ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч, тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм.

Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрт тус компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн тус компани Амадеус компанитай хамтран нислэгийн тийз захиалгын гар утасны аппликэшнийг өнгөрсөн гуравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн.

Гар утасны аппликэшнийг суулгаснаар нислэгийн тийз захиалах, нислэгийн мэдээлэл авах зэрэг үйлчилгээг төвөггүй авдаг болсон билээ.

Та энэхүү аппликэшныг өөрийг гар утсандаа суулгаснаар:

  • Нислэг захиалга хийх

  • Захиалга харах/өөрчлөх 

  • Нислэгтээ бүртгүүлэх, онгоцны суудлаа сонгох

  • Нислэгийн төлөв, мэдээллийг авах

  • Зочид буудлын захиалга хийх

  • Нислэгийн цагийн хуваарийг харах

  • Үндсэн болон нэмэлт тээшний зэрэг мэдээллийг авах болно.

МИАТ аппликэшн нь Android болон IOS системд зориулагдан хийгдсэн бөгөөд App store болон Google Play-с MIAT эсвэл Mongolian Airlines гэсэн хайлтаар хайж олох боломжтой юм.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 52 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 20 цаг 56 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 21 цаг 1 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 21 цаг 7 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 21 цаг 24 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 21 цаг 34 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 21 цаг 47 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 21 цаг 54 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 22 цаг 51 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 23 цаг 1 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 23 цаг 13 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 23 цаг 24 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top