x

Ослоос үүдэж Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагджээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.17/ 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ дагуу ажлын хэсэг өнөөдөр өглөө шуурхай хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Лхагвацэдэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Эрдэнэжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр үүссэн нөхцөл байдлыг 48 цагийн дотор хэвийн горимонд шилжүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөн төв цэвэрлэх байгууламжийн Түүхий үлдэцийн насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж байна.

Өчигдөр үүссэн нөхцөлөөс шалтгаалж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юун түрүүнд цэвэрлэж, зайчлах шаардлага үүссэн. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж холбогдох байгууллагаас томилсон ажлын хэсгээр дамжуулан туслалцаа үзүүлэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.11)
    ХАБЭА ажилтангүйгээс осол болсон гэсэн. Аюулгүй байдал хамгийн чухал. ХАБ дүрэм журам биeлүүлээгүй дарга нарт хариуцлага тооц.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 2 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top