x

УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлажээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төмөр зам” үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, ололт амжилт, төмөр замчин хүний хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавъяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. 

Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцож болно. Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар тус тус шалгаруулна.

Уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Оролцогч нь бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийг тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ, хаана  уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Мөн уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийг хэзээ, ямар камераар авсан тухай мэдээллийг компьютер дээр шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй. Уралдаанд оролцогч нь өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж ирүүлнэ. Уралдаанд зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх, шалгаруулах комисс уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны дотор RailroadPhotoContest@gmail.com энэхүү хаягаар  ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.

Зургаа. Болзолт уралдааны шагнал урамшуулал:

Мэргэжлийн гэрэл зурагчдийн ангилал:

  • Нэгдүгээр байр нэг - 3 сая төгрөг

  • Хоёрдугаар байр нэг - 2 сая төгрөг

  • Гуравдугаар байр нэг - 1 сая төгрөг

Сонирхогчийн ангилал:

  • Нэгдүгээр байр нэг - 1 сая 500 мянган төгрөг

  • Хоёрдугаар байр нэг - 1 сая төгрөг

  • Гуравдугаар байр нэг - 500 мянган төгрөг

Уралдааныг зохион байгуулагч:

  • “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН

  • МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

  • ТӨМӨР ЗАМЧДЫН УРАН БҮТЭЭЛИЙН ӨВИЙН ТОВЧОО

Эх сурвалж: УБТЗ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 1 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top