x

768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шав тавих ёслол боллоо

Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд болж, хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь өнгөрсөн хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулж нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 8 байршилд орон сууцны хотхон хорооллыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх  768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төсөл юм.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны  барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм. Нийслэл хот хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байна. Энэхүү нийт 768 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу 1 м2 1.350.000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах юм. Төслийн гүйцэтгэгчээр “Дорнын их гэгээ” ХХК ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 10 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 21 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 31 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 45 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 17 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 27 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top