x

Төрийн бүх үйлчилгээ авахад иргэний үнэмлэх шаардахгүй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын ажилтай танилцав.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хотын даргад танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Төр татвар төлөгчдийнхөө төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс төр өөрт байгаа мэдээллийг нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаарддаг. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлж, иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөлөхөөр иргэний үнэмлэх нэхэхгүй, хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэх үйлчилгээг өнөөдөр нэвтэрлээ. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.

Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор "Улаанбаатар хотын банк"-иар л үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд ачаалалгүй байдаг. Иймд аль ч банк болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийг халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэв.

Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, тулгамдаад буй асуудлаа нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.227.82)
    Нотариатаар баталгаажуулах гээд бөөн мөнгө авдагийг болиулчихвал яг болох гэж байна шүү, Амараа. Сайн ажиллаж байна.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    зөв шүү. нэгнийхээ санаачилж хийсэн ажлыг гутааж, зогсоох биш ингэж улам сайн болгож, төгөлдөржүүлээд явбал ард иргэдэд л ач тустай.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 52 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 0 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 11 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 21 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 35 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 7 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 17 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top