x

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Тухайлбал энэ сарын 13-ны өдөр буюу бямба гаригт Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол өчигдөр буюу ням гаригт СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 айлын байшин шатаад байна.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 45 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 45 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 46 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 46 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 47 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 48 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 49 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 50 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 2 цаг 31 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 2 цаг 43 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 2 цаг 47 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 2 цаг 49 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 2 цаг 50 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 53 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2 цаг 54 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 2 цаг 56 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 2 цаг 57 мин Зундарь: Амин насны урсгал 4 цаг 51 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 5 цаг 13 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 5 цаг 14 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Зундарь: Амин насны урсгал Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top