x

С.Амарсайхан: Махны үнийг хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд анхаарч ажиллана

Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасаж, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.

Махны худалдаачин Т.Оюунчимэг “Хүчит шонхор зах дээр 23 жилийн турш махны худалдаачинаар ажиллаж, 4-5 хүнийг ажлын байраар хангаж ажилладагаа дурьдаад, энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж байна. Махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь нэг талаас нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбоотой гэж хүмүүс ярьж байна. Олон хүмүүсийг ажилтай орлоготой болгож байгаа Хүчит шонхор хүнсний захыг нэг хэсэг хаана гэсэн яриа гарсан. Хотын дарга та энэ захыг хаахгүй байлгах тал дээр анхаарч өгөөрэй” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  томоохон захын нэг Хүчит шонхор хүнсний зах дээр ажиллаж байна. Юуны өмнө нийслэлчүүд маань эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Мах махан бүтээгдэхүүн,  хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Махны  үнэ өртгийг  элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна. Гэхдээ бид асуудлыг болохгүй бүтэхгүй гээд хааж боох биш, болохгүй зүйлээ хэрхэн шийдвэрлэх вэ, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг дээр хамтраад ажиллах, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчид нь ашиг орлогоо нэмэгдүүлдэг, иргэд хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлзэлгүй худалдан авч хэрэглэдэг байх орчныг бүрдүүлж ажиллахыг зорино” гэв.

Мөн тэрээр гурил будаа, хүнсний ногоо, ахуйн бараа бүтээгдэхүүний  худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, ярилцлаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.54)
    хэдэн он вэ үнэ мүнэ ярихаа больмоорын
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 51 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 20 цаг 55 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 21 цаг 0 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 21 цаг 5 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 21 цаг 23 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 21 цаг 33 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 21 цаг 46 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 21 цаг 53 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 22 цаг 50 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 23 цаг 0 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 23 цаг 12 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 23 цаг 23 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top