x

Нийслэл рүү үхсэн малын 20 тонн махыг оруулах гэж байсан нь тогтоогджээ

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 8-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид таван дээж авч шинжилгээнд хамруулсан байна.

Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6.6-7.5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарчээ.

Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийхээр болсон байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газраас энэ хэрэгт холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж, Нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 49 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 57 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 8 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 18 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 32 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 4 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 14 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top