x

Нисгэгч, нислэгийн удирдагчдын зөвлөгөөн боллоо

ИНЕГ-ын Агаарын Навигацийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албанаас жил бүр зохион байгуулж, агаарын тээвэрлэгч компаниуд хамтран оролцдог “Нисгэгч, нислэгийн удирдагчдын яриа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний хүрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч компани хоорондын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн. Зөвлөгөөнд агаарын тээвэрлэгч 11 компанийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналт хариуцсан удирдлагууд, мөн нисэх бүрэлдэхүүн, ЗХ-ий 303, 307-р ангийн албан хаагч, ажилтан, ИНЕГ-ыг төлөөлж НХҮА-ны нислэгийн удирдагчид болон бусад алба салбарын мэргэжилтнүүд гээд нийт 20-оод байгууллагын 60-аад хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НХҮА-ны дарга П.Пүрэвсүх албаны товч танилцуулга, нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцооны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл хийсэн. Мөн тус албаны Чанарын хяналтын хэсгийн дарга Д.Гантөмөр агаарын тээвэрлэгчдийн дунд зохион байгуулсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарын судалгааны дүгнэлтийг танилцуулж, нислэгийн удирдагч, нисгэгч нарын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, НХҮ-ний чанарыг дээшлүүлэх талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Цаг уурын төвийн МҮХ-ийн дарга Б.Болормаа Монгол орны 2019 оны хаврын улирлын цаг уурын байдал, Шалгалтын нислэг, зураглалын албаны НЖЗХ-ийн дарга М.Байгал Шинэ нисэх буудлын оролт, гаралтын схемүүд, НХҮА-ны ОНХУХ-ийн дарга Г.Ганхуяг Чингис хаан аэродромын ойртолтын зайчлалыг багасгах талаарх саналыг тус тус танилцуулж, холбогдох асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагчид үйл ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд төгсгөлд нь хил нэвтрэн орж ирэх агаарын хөлгийн ATC clearance-ийг өөрчлөх, шинэ нисэх буудлын зурвасыг 2 талын ILS-тай болгох, Чингис хаан аэродромын хөөрөх, буух зурвас 32-оор ATR-72 оролт үйлдэхийг тухай авиакомпани судлах, бага оврын агаарын хөлгийг хил давах зөвшөөрлийг 6000 метрээр тогтоосныг  дахин судлах гэх мэт тодорхой асуудлуудыг дүгнэн хэлэлцэж, шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 15 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 23 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 34 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 44 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 58 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 30 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 40 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top