x

Зохион байгуулалттайгаар халаасны хулгай хийдэг гурван бүлэг 15 этгээдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны нэгдүгээр улиралд Нийслэл хотод үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

2019 оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 26 хувиар тус тус буурсан байна.

Мөн тусгайлан бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, гурван бүлэг 15 этгээдийг дайчлан баривчилж, хууль бусаар гар утас худалдан авч зарж борлуулдаг гурван ченжээс 70 гаруй гар утас, бусад эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор аж ауйн нэгж, байгууллагуудад 25 мэдэгдэл, шаардлага хүргүүлж үр дүнг нь тоооцон ажиллаж байна.

Хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийтийн байр түрээслэн амьдардаг бөгөөд шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 649 аж ахуйн нэгж  байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 195, зөвшөөрөлгүй 454  аж ахуйн нэгж  байгууллага байна. Дээрх нийтийн байруудын 317 нь хяналтын камергүй, 183 нь хяналтын камертай байна. Тус хэлтсээс “Нийтийн байр” арга хэмжээний үеэр эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоожээ.

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа 17-35 насны 143 иргэнд хуулийг таниулан сурталчлах, давтан хэрэг үйлдэхгүй байх зэрэг сургалт зохион байгуулжээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилж, 76 хэргийг илрүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 14 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 21 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 32 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 42 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 56 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 28 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 38 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top