x

Нийслэлд амьд хайс байгууламж барих журам боловсруулжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны үеэр танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.

Журамд хашаа, түр хашаа, хайс, амьд хайс байгууламж бариулахаар тусгагджээ. Тодруулбал, хашаа нь хөдөлгөөн хязгаарлаж, эдэлбэр газрын орон зайг тусгаарласан байгууламж, түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж, хайс нь зам, талбайг хамгаалах, чимэглэх зориулалтын байгууламж, амьд хайс нь нэг буюу түүнээс дээш эгнээ бүхий эмжээрлэн тарьсан бут сөөгөөр хийсэн байгууламж байна. Энэ журам хэрэгжсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ гэдгийг Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга танилцуулгадаа онцгойлон дурдав. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Нийслэлийн харъяа бүхий бусад газруудтай хамтарч ажиллах, харилцан үүрэг хүлээх асуудлыг тусгаж бий болговол зүгээр. Хүмүүсийн амьд хайсд хандах хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг нэмэлтээр хавсарган хэлэлцүүлэг болгож оруулбал" хэмээн санал хүргэв. Журмыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 24-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах VI дугаар хорооны 259-р цэцэрлэгийн барилга, XII дугаар хорооны 105-р цэцэрлэгийн өргөтгөл барилга, XIII дугаар хорооны Цагдаагийн 3-р хэлтэсийн өргөтгөл барилга, XXI дүгээр хорооны 121-р сургуулийн дотуур байр, XXII дугаар хорооны 244-р цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.

Түүнчлэн хуралдаанаар үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон аж ахуйн нэгжийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 42 шашны байгууллагын зөвшөөрлийг нэг жилээр сунгаж, үйл ажиллагаа нь зөрчилтэй 18 шашны байгууллагын зөвшөөрлийг түр сунгахгүй байлгаж зөрчлийг арилгуулах, нэр бүхий гурван шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 16 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 23 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 34 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 44 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 58 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 30 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 40 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top