Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын зах орчмын замыг шинэчилж, дөрвөн эгнээ зам барих ажлыг энэ сард багтаан эхлүүлхээр болжээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Гантулга мэдээлсэн юм.
Нийслэлийн төвд барилгын материалын зах ажиллаж, хөрсний бохирдол, замын түгжрэл, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тус барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх ажил эрчимжиж, олон төсөлт ажлууд шил шилээ даган хүлээгдэж байгаа билээ.
Эдгээр ажлын нэг нь 100 айл орчмын замыг шинэчилж, дөрвөн эгнээ шинэ зам барих ажил юм. Замын барилгын ажил энэ сард эхэлнэ гэж НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Н.Гантулга хэллээ.



