x

15 настай хүүхэд машин жолоодож яваад онхолдож, 2 хүүхэд гэмтжээ

2019 оны дөрөвдүгээр сарын 6-7-ны амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртжээ.

Зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.07-ны өдрийн 16:00 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай 2 хүний амь нас хохирсон,

  • 2019.04.06-ны өдрийн 13:00 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтсэн,

  • СХД-ийн нутаг Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашиныг жолоодох эрхгүй, 15 настай Д жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн байна.

Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 5, онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. 

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны нэгдүгээр улиралд 17,225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 64.15 зам тээврийн осол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ослын 5,688 буюу 88.6% нь Улаанбаатар хотод, 727 буюу 11.4% нь орон нутагт бүртгэгджээ. 

Эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12.7%-аар, нас барсан хүн 10.3%-аар, гэмтсэн хүн 38.4%-аар тус тус өсжээ.

Улаанбаатар хотод гэмт хэрэг 29.6%-аар өссөн үзүүлэлттэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top