x

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 зургаа ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястангууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1,000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Монголын амьдрал өөрөө бахархал юм. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ.

Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Ингээд бодоод үзвэл М.Зоригтын санаачилж хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. Энэ төслийн багийнханд бид талархах ёстой, Гадаад харилцааны яам төслийн ажлыг дэмжсээр байх болно” гэлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1,000 гаруй баг хороо, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй Монголчууддаа хүрч ажиллах юм байна.

Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 52 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 0 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 11 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 21 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 35 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 7 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 17 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top