x

АНУ-ын Хар тамхитай тэмцэх албанаас хамтарсан сургалт явуулж байна

Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад энэ сарын 8-12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт орох юм.

Сургалтын үйл ажиллагааны нээлтэд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар оролцож үг хэллээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын даргын шууд удирдлагад байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна. Алба хаагч та бүхнийг сургалтад идэвхтэй оролцохыг хүсч, амжилт хүсье хэмээв.

Мөн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 57 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 5 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 16 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 26 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 40 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 12 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 22 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top