x

Нийт 7026 айлын орон сууцны хороолол барих төслийн санамж бичгийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд авахаар тохиролцож Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд байгуулсан билээ.

Уг ерөнхий хэлэлцээрийн хүрээнд талууд “Солонго I, II орон сууцны хороолол”, “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол” төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцож төслүүдийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн судалгааг БНСУ-ын Эскпорт-Импорт /Эксим/ банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зээл авах стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулахаар энэ сарын 3-нд Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй болон Солонгос талаас Эксим банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Кү Бун Хён нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол” төслийн ТЭЗҮ-ийн  судалгааг 613 мянган ам.долларын тусламжаар хэрэгжүүлэх тухай Санамж бичигт Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар болон Солонгос талаас Эксим банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Кү Бун Хён нар гарын үсэг зурав.

Дээрх төслүүдээр нийт 7026 айлын орон сууцны хороолол баригдаж гэр хорооллын айл өрхүүдийг түрээсийн орон сууцаар хангах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 58 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 6 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 17 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 27 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 41 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 13 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 23 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top