x

Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаад хоёр өрөө байрны батламжыг гардуулан өглөө

Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан 85 настай тамирчин Ц.Раднаад өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр 2 өрөө байр бэлэглэлээ.

Кёкүшюзан Д.Батбаяр түүнийг “Сакура” олон улсын сургууль дээрээ уулзалт зохион байгуулж, 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. 

Уулзалтын үеэр Ц.Раднаа сурагчидтай ойрын зайн гүйлт хийж, тэдэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн дэлхий дахинд эх орноо мандуулсан алдартай хүн болоорой гэж ерөөв.

Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаад хоёр өрөө байрны батламж гардуулан өглөө.

Тэрбээр энэ үеэр “Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.

Өдгөө 85 настай тамирчин Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон юм. Мөн тус тэмцээнд 81 настай тамирчин Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (122.201.22.94)
    Хоосон алдар нэр хөөсөн НОВШ... Баригдаж дуусаагүй барилгын түлхүүр гэж юу байдаг юм...ккк ХООСОН ШОУЧИН...
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Монголд (202.9.45.77)
    Энэ худлаа хэлчихгүй бгадаа нөгөө Баясаа уурлаад бна гхвийдээ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Содном Оюунзориг. (202.9.45.77)
    Батбаяр настай хүнд бэлэн байр өгчихгүй ер нь дандаа хүмүүсийг хошгируулдаг хүн
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    энэ хүний хэлсэн үгнүүд хүртэл ухаантай. их төлөв даруу аятайхан хүн байна шүү.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 56 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 4 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 15 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 25 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 39 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 11 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 21 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top