x

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, профессор Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагналаа

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж, дараа нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна.

Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цохон тэмдэглээд ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийнхний айлчлал манай улсын биеийн тамир, спортын хамтын ажиллагаанд өргөн боломж, бололцоог нээж өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

  • Манай улсаас жүдо бөх, теннис, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оюутан сургах асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах,

  • Монголын үндэсний шигшээ багийн жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, теннис, таеквондо, байт харвааны спортын дасгалжуулагчдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх,

  • Өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгох тал дээр хоёр орны олимпын академиуд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавьж, эдгээр асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 онд Улаанбаатар хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд ОХУ-ын спортын сургуулийн төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top