x

Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Бээжин хотноо нээгджээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол, Хятад хоёр орны уран зураачдын тосон будгийн зургийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэн Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, хоёр орны зураачдад талархал дэвшүүлж үг хэлэхдээ "Хятадын эртний сэтгэгч Лаоз, бусдыг таньсан бол ухаалаг хүн, өөрийгөө таньж буй бол гэгээрсэн хүн гэсэн байдаг. Урлагийн хэл бол бусдыг болон өөрийгөө танихыг шаардсан хамгийн нарийн мэдрэмж хэрэгтэй зам юм. Тийм учраас урлаг соёлынхон улс орнуудын харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой байдаг. Үүний нэг жишээ нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм" гэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нар оролцсон байна. Үзэсгэлэнд хоёр орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээл тавигдсан байлаа. Монгол Улсаас 10 зураач Бээжин хотод хүрэлцэн очиж уг арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэд Хятадын Уран зураачдын нийгэмлэг, галерейтэй танилцаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.

Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн нээгджээ

Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн нээгджээ

Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн нээгджээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top