x

Ц.Раднаа: Сайхан дэмжиж, огшоож байсан ард түмэндээ баярлалаа

Польш улсын Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд амжилттай оролцсон ахмад тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Тамирчдыг Чингис хаан олон улсын нисэх буудалд гэр бү, ах дүү, ач зээ, шавь нар нь болон хэвлэлийн ажилтнууд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Дэлхийн аварга Ц.Раднаа: “Монголынхоо ард түмэн, төр засагтаа маш их баярлалаа. Ингэж огшиж хүлээж авсанд их баярлаж байна.

Би спортоор 30 гаруй жил хичээллэж байгаа, биеийн тамирын багш мэргэжилтэй. Бэлтгэлээ Улаанбаатарт базаагаад явсан. Бэлтгэл сайн хангагдсан байсан учраас 88 орны 500 гаруй тамирчинтай хүчээ сорьж, амжилт гаргасандаа баяртай байна. Их сайхан дэмжиж, огшоож байсан ард түмэндээ баярлалаа” гэлээ. 

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд Монголоос 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 85 настай Ц.Раднаа гурван алт, 81 настай Т.Цэрэндолгор нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ц.Раднаа гуай 2017 оноос олон улсын тэмцээнүүд оролцож эхэлсэн бөгөөд 2018 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртэж ДАШТ-нд оролцох эрхийг авсан байна. 

-ДАШТ-ий бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-  Улаанбаатар хотод  хийсэн. Сайн бэлтгэсэн байсан учраас, 85-аас дээш насны ангилалд АНУ, Их Британи, Япон, Герман, Итали зэрэг орны хүчтэй тамирчидтай өрсөлдлөө. 

- Танай гэр бүлийнхэн их спортлог гэсэн. Та өөрөө  ч биеийн тамирын багш. Энэ бүхэн амжилтад тань нөлөөлсөн үү?

– Манайх 10 хүүхэдтэй, өнөр өтгөн сайхан амьдардаг. Спортлог айл гэдэг нь үнэн. Гэргий Н.Пүрэвийн дэмжлэгээс гадна, олон жил хүүхдүүдтэй ажилласны маань үр дүн байх. Би маш олон шавьтай. Манай удамд биеийн тамирын багш олон. Ер нь ах, дүүсийн маань дунд спорттой холбогдсон хүмүүс бий.

-Та говь нутгийн хүн.  Говийнхон хурдан байдаг юм уу? 

-Манай Өмнөговийнхон хөнгөн атлетикийн төрлөөр улсдаа тэргүүлдэг. Улсын томоохон тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж байгаа олон тамирчин байна. 

-Амжилтын нууцаасаа...?

-Биеэ зөв авч явсны ач тус байх. Би архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор, надад олон талын өвчин байдаггүй. Багшийн ажлаа хийгээд тэтгэвэрт гарсны дараа хэсэг хугацаанд мал дагасан. Тэгээд эхнэр бид хоёр хотод хүүхдүүд дээрээ ирлээ. Долоо хоногт хоёр удаа бүжгэнд явдаг. Энэ нь ч бас нөлөөлсөн байх. Мөн бэлтгэлээ хийх зорилгоор байнга алхана. Үүний ач тусаар ийм том амжилтад хүрлээ.

-2019 онд дахин тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ онд Япон, Канад, Австралид олон улсын тэмцээн болно. Тэдгээр тэмцээнд оролцох бодол байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • gertee amar duu (202.21.108.82)
    ur achaa toiruulaad gertee saihan amidar.ingej yvah nas chin bish shuu.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top