x

Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ

Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг зурах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, “Боловсрол” телевизийн захирал Н.Мэндбаяр болон холбогдох албаны хүмүүс, уран бүтээлчид байлцлаа.

Нийслэл болон хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 10 мянга гаруй багшийн төлөөллийг хамруулахын тулд уралдаант контентийн нэгдүгээр шатыг Монгол Улсын бүх сум, дүүргийн сургуулиудын 1-5 дугаар ангид хичээл заадаг багш нарын дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн шилдэг багш нараас Үндэсний ялагчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнах юм. Энэ нь багшийн ур чадварыг анх удаа өндрөөр үнэлж буй тохиолдол болж байна.

Нэвтрүүлгийн явцад мэргэжлийн багш нарын ур чадварыг шүүгчид төрөл бүрээр сорих бөгөөд сурагчдадаа ямар арга хэлбэрээр мэдлэг өгч, шинэ техник, технологи, хэрэглэгдэхүүн ашиглаж буйг нь шоу нэвтрүүлгийн элементтэй хослуулан сонирхолтой байдлаар үзүүлэхийн тулд энэ төрлийн контентод туршлагажсан мэргэжлийн баг буюу “Боловсрол” телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top