x

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаас 10000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн сарын 27-29-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваа-Очир, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон  НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн энхийг сахиулах ажиллагаа,  өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн юм.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд НҮБ-ын индрээс "Улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад Монгол Улсын оролцоо илүү өргөжинө. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн А4Р санаачилгыг Монгол Улс дэмжиж, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамтын үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-д нэгдсэн, цаашдаа ч энэхүү санаачилгыг тууштай дэмжинэ" гэжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь Холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли илтгэлдээ "Дэлхийн халуун цэрэгт энхийг сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал" гэдгийг онцолсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 5 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top